Удирдлагын мэндчилгээ (Director’s Message)

Филиппиний CIP Кларк институтээс мэндчилж байна.
Англи хэл нь олон улсын харилцаа холбооны үндсэн хэл болоод байгаа бөгөөд дэлхий даяар Англи хэл суралцагчдын тоо өсөн нэмэгдсээр байна.                                                                       
CIP нь Англи хэлний боловсрол олгох чиглэлээр мэргэшсэн байгууллага бөгөөд бид суралцагчиддаа маш чанартай сургалтыг боломжийн үнээр хангаж ажиллахыг зорьдог. Манай багш нарын ур чадвар, сургалтын хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалт, удирдлагын менежментийн систем зэрэг нь манай сургуулийн нэр хүндийг Филиппинд төдийгүй олон улсад нэмэгдүүлж байдаг бөгөөд CIP -д Япон, Тайвань, Солонгос, Вьетнам, Тайланд, Монгол, Турк, Индонези, Мяанмар зэрэг олон орны суралцагчид ирж суралцдаг. Мөн манай сургууль нь Америк, Англи, Австрали болон Филиппин зэрэг олон үндэсний багш нартай.          Ийм учраас суралцагчид сургуулийн орчинд Англиар ярихаас өөр аргагүй болдог гэсэн үг юм. Иймд CIP -д суралцаж өөртөө хөрөнгө оруул гэж зөвлөх байна. Манай сургуулийн бүхий л ажилтнууд таны зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд тань хэзээд тусалж, дэмжиж, зөвлөж, урамшуулах болно.
Та бүхэнд баярлалаа.
CIP Ерөнхийлөгч
Лее Жае Хүүн
2019 оны 12 дугаар сар