CIP Сургуулийн талаар (About CIP)

cip nationality

КЛАРК Хотын тухай

Кларк хот нь Хонг Конг, Тайвань, Сингапур, Япон, Солонгос зэрэг орнуудаас нисэхэд ойролцоогоор 3.5 цагийн зайтай байрладаг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ Сингапур улстай ойролцоо. Мөн Кларк хот нь Филиппинийн ерөнхийлөгчийн захиргаанд шууд харъяалагддаг эдийн засгийн чөлөөт бүс юм. Мөн өмнө нь АНУ –ын нилээд томоохон агаарын баазуудын нэг гэгдэж байсан бөгөөд тус хот нь эдийн засгийн чөлөөт бүс учраас аюулгүй байдал, харилцаа холбоо, дэд бүтэц гэх мэт бүгд улсаас хараат бус байдлаар явагддагаараа бусад хотуудаас онцлог.

Аюулгүй, бас амьдрахад таатай орчин

Мэдээж манай сургуулийн оюутнуудын аюулгүй, тайван байдал нь бидний хувьд нэн тэргүүнд тавигддаг бөгөөд Кларк хот нь аюулгүй байдлын үзүүлэлтүүдээрээ нэгд ордог учраас Филиппинийн хамгийн олон гадаад иргэд суурьшсан газар юм. Мөн CIP –ээс холгүйхэн баулинг төв, кино театр, бүх төрлийн барааны дэлгүүр, үйлчилгээний газрууд байрласан томоохон худалдааны төвүүдтэйгээс гадна зам, барилгын дэд бүтэц сайтай.

Аялаж, зугаалахад маш тохиромжтой

Кларк олон улсын нисэх онгоцны буудал нь CIP –ээс 20 минут машинаар явах зайд байрладаг бөгөөд оюутнууд Филиппинийн бусад хотуудруу болон ойролцоох орнуудруу аялахад маш хялбараас гадна хямд зардлаар аялах боломжтой. Хэрвээ оюутнууд далайд шумбах, ууланд авирах, арлуудаар болон түүхэн газруудаар аялах тохиолдолд эдгээр нь CIP – ээс ердөө 1 – 2 цаг явах зайд л байрладаг.

Олон улсын төв цэг

Кларк хот нь олон улсын нисэх буудалтай, мөн чөлөөт эдийн засгийн бүс учраас APEC, ASEAN гэх мэт томоохон арга хэмжээнүүд олон зохион байгуулагддаг. Мөн кларк хотод байрлах дээд зэрэглэлийн зочид буудал, амралтын газар, голф төв, спорт цогцолбор, энтертэйнмент төвүүд нь дэлхийн хэмжээний хот болохыг харуулдаг.

Олон үндэсний хот

Кларк хотод Америк, Австрали, Европ болон бусад орны иргэд маш ихээр амьдардаг тул Англи хэл сурахад маш тохиромжтой хот гэж хэлж болно. Мөн CIP оюутнуудддаа Кларк олон улсын хамтын ажиллагааны дадлагын хөтөлбөрт хамрагдаж суралцах боломжийг олгодог.

CIP –д тавтай морилно уу.

CIP буюу (Clark Institute of the Philippines Foundation, Inc.) нь 2007 онд байгуулагдсанаасаа хойш Филиппин дэх №1 Англи хэлний сургуулиар өргөмжлөгдөж өнөөдрийг хүртэл тус нэр хүндээ хадгалсаар ирсэн. Бид оюутнууддаа АНУ, Канад, Австрали эсвэл Англи явахгүйгээр тухайн орны багш нартай ганцаарчилсан хичээлд хамрагдах боломжийг олгож байна. Мөн бид,

• 2012 онд албан ёсны IELTS –ын шалгалт авах эрхтэй болсон.
• Лузана –ийн шинжлэх ухаан, технологийн коллежтэй хамтарч Англи хэлний сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулдаг болсон.
• TESOL албан ёсны эрхтэй сургалтын төв болсон.
• Филиппинийн засгийн газраас TESDA, BOI, SEC, EIBP –ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шалгарсан.
• Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан аялал, жуулчлалыг хөгжүүлэх төв болсон.
• АНУ –ын Missouri их сургууль, Montana  -ын их сургууль, Fox Valley техникийн коллеж, Tacoma коллеж, Whatcom коллеж болон Канадын Stenberg коллеж, Урлаг болон технологийн коллеж, мөн Швецарийн Зочид буудал менежментийн сургуулиудтай хамтран ажилладаг.

Англи хэл сурах хамгийн шалгарсан арга

Academic excellence, Tradition , Convenience

Байгуулагдсан он сар өдөр 2007 оны 05 дугаар сарын 07
Магадлан итгэмжлэл NTR No. 0703050222 (TESDA) AFFS No. MCL-2007-180 (Bureau of Immigration)
Хүчин чадал 105 (Оюутан)
Багш/ажилчид Багш: 70 (Натив: 14) Ажилчид: 20 Mенежер: 7 (3 Солонгос, 2 Япон, 1 Тайвань, 1 Вьетнам)
Анги Ганцаарчилсан(78), Групп (6), Сургалтын өрөө (1), Бие дааж суралцах заал (1)
Дотуур байр 1 ортой (9), 2 ортой (33), 3 ортой (10), Угаалын өрөө, душ, TV, Агааржуулагч, ус халаагч, ширээ, сандал, ширээний гэрэл, хөргөгч
Бусад Кафе, Усан сан, Спорт заал, Хүнсний мухлаг, Оюутанд үйлчлэх төв, Аялал, жуулчлалын агент, Үнэгүй WiFi, Үнэгүй угаалгын үйлчилгээ болон өрөө цэвэрлэгээ